P2012-06-04 - 2011-2012 оны ажлын тайлан
БУГС-тай 14-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Д. Дүүсэмийн 2011-2012 оны хичээлийн жилийн ажлын тайлан Орхон аймаг 2011-2012 оны хичээлийн жил 2011-2012 оны хичээлийн жилд 7абвгд,ангиудад Нийгмийн ухаан, 8г ангид Монголын түүх, 9бг ангид Иргэншил , 91,2, Иргэний боловсрол, 10бд, 11б ангиудад Нийгмийн ухааны хичээл , ту с тус заалаа. 2011 – 2012 оны хичээлийн жилд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Ажлын байрны I зорилтын хүрээнд: 1. Сургалтын хөтөлбөр төлөвлөн хамтран боловсруулах, хөтөлбөрийн дагуу хичээл заах, сургалтын хөтөлбөрийг үнэлэх зэрэг багшийн үндсэн ажлын хүрээнд “Монголын түүх” “ хичээлээр /8, 9 - р анги / · Цахим хичээл – 8 · Нэгж хичээл – 6 · Бүлэг сэдэв – 2 хөтөлбөрүүдийг боловсрууллаа “Иргэний боловсрол” хичээлээр / шилжилтийн 9ангид / · Цахим хичээл -8 Мөн багш А.Отгонцэцэгтэй хамтран Монголын түүхийн 20 нэгж хичээлийн тестийн санг бүрэн шинэчилж дуусад байна. 2. Масс сургалтыг барьж хоцрогдолгүй сургах, илүү бэлтгэлтэй сурагчдыг хөгжүүлэхийн төлөө багш бүр чармайн ажиллах талаар Илүү бэлтгэлтэй сурагчидтай ажиллах талаар: · Бат-Отгон “Монгол суу ухаан” 1-50 лекц · Танин мэдэхүйн нэвтрүүлэг – 68 ширхэг гэх мэт нэмэлт материалуудыг ашиглалаа. 2011 – 2012 оны хичээлийн жил бүс, улсын чанартай олипиад уралдаан тэмцээнд оролцож дараах амжилтуудыг гаргалаа: · Ж. Болдбаатаарын нэрэмжит бүсийн олимпиадад 2-р байр мөнгөн медаль · Монголын түүхийн олимпиадын хоёрын даваанд 2-р байр мөнгөн медаль хүртсэн Жилийн эцсийн дүнгийн график:
ТТШ№1 87 – 85 хүүхэд, ТТШ№2 т 90 – 91 хүүхэд оролцсон болно 3. Сургалтанд цахим хэлбэрийг ашиглах, багш бүр блогтой болж хийсэн ажлаа цахим хэлбэрээр хадгалж тайлагнах, цахим хичээлийн сантай болох Түүхийн чиглэлээр өөрийн блогийг нээж өөрийн үзэл бодол, түүхэн баримтыг нийтэлж байна. Мөн цахим хичээл болон, түүхэн бичлэгийг илүү бэлтгэлтэй сурагч болон хичээлдээ ашиглаж байна. /www.duusee.blogmn.net/ Ажлын байрны 2-р зорилтын хүрээнд 4. Сургалтын үйл ажиллагааг дэмжих, иргэд эцэг эхтэй хамтран ажиллах талаар 2011 – 2012 оны хичээлийн жилд 3 удаагийн эцэг эхийн өдөрт оролцож 230 – д эцэг эхтэй уулзаж хүүхдийнх нь сурлага хүмүүжлийн талаар ярилцаж зөвөлгөө өгсөн. 5. Багшийн хөгжил судалгаа хийх, өөрийн үнэт зүйлээ тогтоох, мэргэжлээ дээшлүүлэх талаар 2011-2012 оны хичээлийн жилд дараах байдлаар өөрийн мэргэжлээ дээшлүүллээ: · Багш нарын ур чадвар, илтгэлийн тэмцээний бичлэгийг авч сургалтандаа хэрэглэсэн. · Компютерийн мэдлэгээ дээшлүүлсэн /COREl DRAW, Photo shop, In design / · “Хүн байхын учир” сургалтанд сууж мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн. 6. Ажлын сахилга бат хариуцлага, багшийн ёс зүйн хэм хэмжээг сахих талаар Багшийн хөтлөх ёстой бичиг баримтыг зааврын дагуу зөрчил дутагдалгүй хөтөлсөн. Энэ хичээлийн жилд багшийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажилласан болно.
Тайлан бичсэн:ТНУ- ны багш Д. Дүүсэм |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |