Хэл бичиг-соёл бол хvн төрөлхтний оюуны гайхамшигт бvтээл, нийгмийн томоохон ололт билээ. Чухамдаа бидний хэл бичиг, соёл л хvн төрөлхтний тvvх, vнэт зvйлс, л мэдлэг туршлагыг vеэс vед дамжуулах, аливаа мэдээллийг цуглуулах, тvгээх, хvлээн авах, боловсруулах хамгийн гол хэрэгсэл болж ирсэн бөгөөд нийгмийн хөгжлийн аль ч vе шатанд тvvнийг орлох хvчирхэг, баялаг агуулгатай, хvртээтжтэй, өргөн цар хvрээтэй нандин өв байгаагvй, байх ч vгvй. Хvнийг бусдаас ялгаж байгаа гол мөн чанар нь хэл, сэтгэхуй хоёр бөгөөд энэ хоёр нэг нь нөгөөгvйгээр оршин тогтнох болотжгvй. Иймээс хэл нь сэтгэхvйгээ, сэтгэхvй нь хэлээ харилцан хөгжvvлж бие биеэ шvтэж нөхөж байдаг. Хvний хэл, сэтгэхvйн энэхvv шvтэлцээт чанар хийгээд боловсрол мэдлэг оюун ухааны тvвшин, сэтгэлгээний арга маяг нь бичгийн чадвараар илэрч байдаг онцлогтой. Бичих нь хэлний харилцааны боловсронгуй чухал хэлбэр билээ. “Хэлсэн угээр нь цэцнийг нь тэдэх хийсэн сvхээр нь дарханыг нь мэдэх” /ААЗ/ гэж ухаант дээдэс таань хэлэлцдэгчлэн юухан дээр ч болов чиний ермөнцийг бvхэлд нь нээн харуулах толь бол эсээ юм. Эсээ бичлэгт суралцах нь өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр, арга ухаанд сурч буй хэрэг юм. Хэл хэтээгч хvчирхэг, баялаг хэрэгсэл учраас тvvнийг төгс төгөлдөр эзэмшиж, зөв оновчтой хэрэглэх нь хvн бvрийн эрхэм чухал vvрэг билээ. Ийм ч учраас “Өсөхөөс сурсан vндэсний хэл мартаж болшгvй соёл” /Д.Нацагдорж/ гэж эх хэлнийхээ vнэ цэнийг өндөр өргөж эрдэм мэдлэг, боловсролын тэргvvнд тавьж иржээ. Хэлний боловсролын vндсэн чадвар бол ярих, бичих чадвар. Хvн юмс vзэгдэл, ермөнцийг танин тэдэж, ойлгож ухаарсныхаа хэр хэмжээгээр сэтгэн бодож тvvнийгээ бусдад илэрхийлэх хатгийн бvтээлч чадвар нь бичгийн чадвар юм. Ер нь хэлний хэрэглээ /соёл/ нь харилцах орчинд зохицуулан бодол санаагаа зохистой найруулан илэрхийлэх ёс болно. Өнөөгийн сургалт нь суралцагчдын бvтээлч чадвар болох ярих, бичих чадвар, төлөвшлийг хөгжvvлэхэд төдий л vр нөлөөтэй биш, харин уншсан сонссоноо цээжлэх тогтоох зэрэг бvтээлч бус чадварыг нь голлон анхаарч ирсэн учраас хvмvvс бичиж найруулах эрдэм тааруу эзэмшсэн нь алхам тутамд ажиглагдаж байна. Мэдээлэл, харилцааны технологийн асар хурдацтай хөгжлийн өнөө vед хvн төрөлхмөн орон зай, цаг хугацааны бэрхшээлийг даван туулах боломж vлэмж хялбар болж, аливаа мэдээллийг богино хугацаанд цомхон байдлаар хvлээн авах, боловсруулах, хадгалах, ашиглах хэрэгцээ улам бvр өссөөр. Энэ нь хvний амъдралын бvх л хvрээг хамарч байна. Үгийн урлаг болох уран зохиолын улатжлалт томоохон төрлvvд ч богино хэлбэрийн гvн санаатай төрлvvдэд шахагдсаар байгаа билээ. Нөгөө талаар хvн төрөлхтний туулж өнгөруулсэн зуунуудад хvн гадаад ермөнцийг танин мэдэх, тэдгээрийн хөгжил хувъслын тvгээмэл зvй тогтлыг нээн олж амьдрал ахуйдаа ашиглахыг гол болгож ирсэн учраас байгаль, нийгмийн шинжлэх ухааны хөгжил харьцангуй өндөр төвшинд хvрсэн юм. Гэтэл хvн өөрийгөө буюу дотоод ермөнцийнхээ мөн чанарыг харьцангуй бага судалсан байна. Ийм ч учраас 21-р зуун болон ирээдуйд хvн судлал, танин мэдэхvйн онол шинжлэх ухааны тэргvvлэх чиглэл болох нь гарцаагvй. Хvн төрөлхтний мөн чанар нь хэл, сэтгэхvй юм бол энэхvv мөн чанарынхаа нууцад хийх эрэл хайгуул хамгийн чухал бөгөөд нарийн төвөгтэй vйл ажиллагаа гэдэг нь хэнд ч ойлготжтой. Ийм учраас хvнийг танин тэдэх vйл ажиллагаа нь бодит ермөнцийг хэрхэн хvртэж, ойлгож, ухаарч, ухамсарлаж байна вэ? гэдгийг шийдвэрлэхэд оршино. Ингэхдээ vндэстэн, ястан, нийгмийн доторх янз бvрийн бvлгvvдийг судлахаасаа өмнө тухайн бvлгvvдийг бvрдvvлж байгаа гол цөм болсон хувь хvн тус бvрийн “би”-г судлах нь гол зорияго байх ёстой. Энэхvv “Би” төвт судалгаа нь хvн судлалын гол чиглэл болно. Гадаад төрх байдал, зvс царай, бие махбодийн чадавх зэрэг биологийн шинжээрээ бие хvн буюу “би”бvр ялгаатай заяадгийн адил төрж өссөн орчин, эзэмшсэн мэргэжил боловсролоосоо шалтгаалж мэдлэг туршлага, ертөнцийн юмс vзэгдлийг танин мэдэх, ойлгож ухаарах, ухамсарлаж бvтээх чадварын төвшин, хандлага төлөвшил ч давтагдашгvй өөр өөр байдгийг шинжлэх ухаан нэгэнт баталжээ. “Би ” бvхнийг нээж танин мэдсэний vр дvнд тэдэнд нөлөөлөх, харилцах арга барилаа сонгох, нийгэм хамт олны хvрээлэлд оруулж хөгжvvлж боловсруулах нь хvмvvнлэг ардчилсан нийгмийн гол зорилго мөн. Эх хэлээрээ зөв оновчтоп, товч тодорхой, уран яруу, энгийн ойлгомжтой ярьж бичих чадвар төлөвшил эзэмшvvлэх нь “Би”-г илэрхийлэх, хөгжvvлэх, боловсруулах хамгийн гол арга зам юм. Хэлний хэрэглээний боловсролд хөтөлдөг гол арга нъ зохион найруулж бичих эрдэм байдаг. Өнөөдөр хувь хvний ерьөнцийг vзэх vзэл, боловсрол оюун сэтгэлгээ, бодол санааг төдийгvй тухайн тодорхой нэг юм vзэгдэл, асуудалд эсвэл ажил мэргэжилдээ хандах хандлага, ерөөсөө тэр хvний ертөнц, “Би”-г илэрхийлэх “нээх” шилмэл хэлбэр нь эсээ юм гэж vзэх боллоо. Энэхvv бичих эрдэмд сурах гол хэлбэр нъ зохиомж, тэр дотроос хамгийн нийтлэг, vр дvнтэй нь эсээ бичих эрдэм юм. Орчин vед оюутан сурагчид хичээлийнхээ тухайн сэдвийг хэрхэн ойлгож, ухаарснаа, тvvнд хэрхэн хандаж байгаагаа харуулах ажил, тэдний элсэлтийн болон бусад янз бvрийн тvвшний шалгалтууд төдийгvй хэн нэгний ажилд орохдоо бичдэг өргөдөл ч эсээ хэлбэрт шилжин хэрэглээ нь улам бvр өргөжиж байна. Энэхvv гарын авлагадаа эсээ гэж юу вэ? тvvнийг бичиж сурах аргачлал, алхам, эсээ зохиомжийн хэв маягууд, тvvнд тавих шалгуур зэргийг хялбарчлан тайлбарлах зорилго тавълаа. Бид хэн нэгний жирийн зохион бичлэг, зохиогчийн сэтгэгдэл төдий зvйл, эсвэл ерөөсөө зохиож бичсэн (богино хэтжээтэй) эх л бол эсээ болчих мэтээр ойлгож, бvдvvн баараг төсөөллөөр хандаж болохгvй. Чухам vvний тулд ч бид энэхvv нотыг бичиж байгаа билээ. Таны бичиг соёл, оюуны өндөр боловсрол эзэмших хvсэл зорилгод бага ч атугай нэмэр болох болтугай. Зохиогч Ц.Өнөрбаян Ж.Батбаатар Эсээ бичихэд чинь сануулга Азийн бусад орон англи хэлийг eeрийн хоёрдахь хэлээ болгосон байдаг бeгeeд ерeнхий боловсролын сургуулийн сурагчдыг англи хэлний хичээлээр олсон мэдлэгийнх нь хvрээнд тeрeл бvрийн сэдвээр англиар эсээ бичvvлдэг байна. Нэг хичээлийн жилд нэг сурагч дунджаар 180-200 орчим эсээ бичдэг байна. Энэ тохиолдолд багш сурагч бvртэй маш сайн тулж ажиллах бeгeeд тэдний алдаа, оноог хэлж eгдeг байна. Ийнхvv эсээ бичсээр мэргэшсэн сурагчид барууны eндeр хeгжилтэй орны мастер, докторын сургалтад эсээ бичих гэж манай оюутнууд шиг тархиа гашилгаж, цаг заваа vрдэггvй. Энэ нь Монголын сургалтын технологид vгvйлэгдээд байна. Эсээ муу болох шалтгаан Эсээнд vг илvvдэх -Vг дутах -Сул vг их ашиглах -Тэмдэг нэр, тооны нэр их ашиглах -Эртний vг ашиглах -Vг буруу сонгох -Найруулга зvйн алдаа -Сэдвээсээ хэтэрхий хазайх -Логик утга зvй, дэс дарааллын алдаа гаргах -Зeв бичих дvрмийн алдаа гаргах -Зvйрлэл, ишлэл, уянгын халилыг буруу vед ашиглах -Монголоороо сэтгээд англиар бичих -Хавсарсан нийлмэл eгvvлбэрийн гол ба гишvvн eгvvлбэрийг хооронд нь буруу холбох -Эсээний бичсэн санаагаа давтах -Эсээнд бичсэн санааг тeгсгeл хэсэгт vл дэмжих -Хvндэтгэлийн vгийг илvvдvvлэх -Этгээд vг хэллэг ашиглах -Англи хэлний eгvvлбэрийн цагийг буруу ашиглах -Хэт нуршуу байх гэх мэт Дээрх алдаа эндэгдлийг аль болох гаргахгvй байх ёстой. Эсээ бичих арга Англиар эсээ бичиж сурахын тулд хамгийн тvрvvнд монгол хэлээ сайн судал. Vvний дараа англи хэлний чадвараа сайжруул. Ингэж чадвал эсээг бичиж сурахад хялбар болно. Эсээ бичих I vе: Эхлэл хэсэг Энэ хэсэг бол эсээний эхлэл хэсэг юм. Аливаа хvмvvс ялангуяа барууны мастер, докторантурын багш нар энэ хэсгийг илvv анхааралтай уншиж цааш унших эсэхээ шийддэг байна. Энэ хэсэгт эсээний товч агуулга утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц уншаад баймаар байдлаар тусгаж eг. II vе: Энэ хэсэгт эсээний хамгийн гол гол утга санаа тодорхой тоо баримт, жишээ, уран дvрслэл, зvйрлэлээр илэрхийлж бичих хэрэгтэй. Энэ хэсэг бол тухайн хvний эсээ бичих чадварыг харуулдаг толь юм. eeрeeр хэлбэл, эсээ бичиж сурахад эзэмшсэн бvх чадвар энд туссан байна. III vе: Тeгсгeлийн хэсэг Их биеийн хэсэгт бичсэн зvйлсийг аль болох дэмжиж баталсан eгvvлбэрvvд энэ хэсэгт орсон байна. IV vе: Дvгнэлтийн хэсэг Дээр бичсэн vеvдийн талаархи vзэл бодол дvгнэлтээ маш сайн ойлгомжтой, цeeн eгvvлбэрээр илэрхийлнэ. Ийнхvv эсээгээ бичээд дууссаны дараа алдаа гарсан эсэхийг сайн няглах хэрэгтэй. Хэрвээ бичсэн эсээ чинь таны сэтгэлд vл нийцвэл дахин бичих хэрэгтэй. Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгvй долоон сануулга 1.Таны эссэг Олимпийн шvvгчид дvгнэхгvй Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бvрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн vзvvлбэр биш.Эссэг гартаа улаан vзэг барьсан харгис шvvгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хvлээж буй багш профессор уншина. Энэ хvн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дvгнэлт хийх бөгөөд бvр ихдээ “энэ залуу надад vнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана. 2.Танд нэг гоц санаа байх ёстой Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хvн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга тvмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрvvлэхэд сургасан, эмээгийн vхлээс болж сарнай vнэртдэг болсон, би бусдад тус хvргэхийг хvсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой vнэлгээ авахгvй л болов уу.Vнэндээ, дэвшvvлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог. 3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нvсэр биш байх ёстой “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хvний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нvсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгvй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.Амжилтгvй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань vгvй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгvй, өгөөмөр хvн байсныг дурсан санасан.Арай илvv хувилбар: Нагац ах Харриг нас барах vед эцэг, эх маань надад анх нас бие гvйцсэн хvн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхvv гунигт мэдээг дуулгасан юм.Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шvv дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хvрээнд өөрийн тухай өгvvлэн бичвэл зохино. Ийнхvv бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмvvлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгvvлэгдэхvvн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хvсэл тэмvvлэл, чадвар дэвшлийн тухай юм. 4.Vлгэр-1: Сул чөлөөтэй бай, бvv тэвд Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгvй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жvжигчин адил балмагдана. Ер нь зурах, жvжиглэх нь хvн бvр хийж чадах зvйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгvйгээр барахгvй ажил. Бичих ч бас vvнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хvнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн vг. 5.Vлгэр-2: Сул чөлөөтэй бай, бvv тэвд Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хvний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бvлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны vйл явдалд нэг, мөн ганцаардсан vедээ бас нэг өөр бие хvн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илvvд vзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дvрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хvрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хvн гэдгийг харуулах дvрийг сонгоно гэсэн vг юм. 6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол тvvнийгээ гээж болохгvй Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрvvлэхvйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хvсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгvvргvй явдлууд багш хvнд тун залхмаар байдаг тул vvнээс зайлсхийх хэрэгтэй.Та ямар нэг зvйлд сэтгэл татагддаг бол тэрхvv сэтгэл, итгэл vнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дvvдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, тvvх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хvргэж чадвал багшид vнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ. 7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр vр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл Харилцан яриа, ишлэл Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгvй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Тvvний англи хэл нэг их сайнгvй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би тvvнийг vргэлж санах болно. Илvv хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хvмvvсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бvр анхныхаа өдөр л тvvний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгvй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч тvvнийг хvндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгvvлбэл утга төгс болж vл чадна. Хоёр дахь бичилт тvvний дутагдал биш, иш татсан зvйлээр илvv байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, тvvний талаар аятайхан сэтгэгдэл төрvvлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц тvлхvvр нь юм. Танд илvv хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргvй. Vvнийг их сургуулийн профессорууд ч тэр бvр чаддаггvй. Гагцхvv ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дvрийн vгийг олж иш татвал өөрт тань тустай. Жишээ: Эдгээр өгvvлбэрийн аль нь илvv вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бvхий байшингуудтай том хотын захын нэгэн дvvрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн vзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бvхий Линколны эдлэнд амьдардаг.Сануулга: Хоёр өгvvлбэрийн Б нь арай илvv байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагvй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пvvст ажилдаг” гэж бvv бич. Vvнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрvvлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишvvнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгvймэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.Кембрижийн Их Сургуулийн эссэн vйлчилгээний албаны заавраас.
|
P2017-03-26 -