P2012-06-03 - Зүүн гарын хаант улс
Түүх Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хаан хүү Зүчиэр удирдуулсан цэрэг илгээж ойн иргэдийг дагуулах гэсэн боловч Ойрадын ноён Худуга Бэхи Ойрадуудаа дагуулан угтан ирж Их Монгол улсад нэгдсэн юм. Ийм учраас Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас Дөрвөн Ойрад гэдэг нэр гарчээ. Үүний дараа ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Монголын хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. XV-XVI зууны үед Ойрадууд дахин баруун тийш нүүдэллэн Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами, Ордосын баруун хойгуур очиж суурьшсан юм. Тэд Дөрвөн Ойрадын чуулган гэдэг эрх барих зөвлөлдөх дээд байгууллага байгуулж даргаар нь Бүүвэй Мирз, дараа нь Байбагас нар ажиллаж байжээ. Дотоод зөрчилЦаг агаарын бэрхшээл зэргээс болж Дөрвөн Ойрадын Торгууд, Дөрвөдийн зарим нь баруун хойш цаашлан нүүж Ижил мөрөнд, Хошууд нар нь Түвд, Хөх нуурт очиж нутаглажээ. Ижил мөрөнд очигсдыг уугуул орос нутгийнхан Монгол нутгаасаа зайлж халин гарч ирэгсэд гэж үзэж байсан нь яваандаа Халимаг гэгдэх болсон юм. Гадагш нүүж одолгүй үлдэгсдийн олон нь Цорос овогтнууд байлаа. Тэдний нөлөө Ойрадуудын дунд өсөж эрх барих овог болсон үе байдаг. Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” одоогийн Тачван хот гэдэг газар Монгол-Ойрадын ноёдын чуулган хийхийг санаачилжээ. Энэ чуулганд Халх Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар Хунтайж, Хөндлөн Уваш Гүүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгуудын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон юм. Энэ чуулганаар Дөчин дөрөв хоёрын “Их цааз” гэдэг 120 зүйл бүхий хууль батлав. Энэхүү Их цаазын гол үзэл санаа нь: - Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд: Манжийн эзлэн түрэмгийлэх аюулын эсрэг тэмцэх явдал бол хүн амын нийт давхарааны үүрэг хариуцлага болгохШарын шашныг улсын шашин болгон хуульчилж шашны нөлөөн дор Монгол овогтны эв нэгдлийг бэхжүүлэхТом ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ төвлөрүүлэх зэрэг гол асуудлуудыг хуульчилж өгсөн юм.Монгол овогтны улс төрийн нэгдлийг сэргээх энэ чуулганы шийдвэр Эрдэнэбаатар хун тайж Ойрадын шарын шашны тэргүүн Зая Бандид Намхайжамц нарын хүчин чармайлтаар Ойрад нутагт зохих үр дүнд хүрч Ойрадын дотоод зөрчил зогсож аж ахуйн байдал нь сайжирч Орос Казактай холбоо харилцаа тогтоожээ. Гэтэл 1671 онд Эрдэнэбаатар хун тайжийг түүний Торгууд хатан Юм Агасаас төрсөн Сэнгэ залгамжилах байсныг хун тайжийн Хиргис хатан Дара Балжаас төрсөн хүү Цэцэн, Зодов хоёр эвсэж хороосон байна. Энэ тухай мэдээг Юм Агас хатан Түвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан хүү Галдандаа хүргэж яаралтай ир хэмээн дуудсан байна. Галдан (1644-1697) улааны шашны сахил санваараа Далай багшдаа буцааж өгөөд нутагтаа ирж, Алдар хошууч, Данзан нарын туслалцааг авч хуйвалдагчийн эсрэг тэмцэхдээ Ойрадын чуулган дарга Очирт Сэцэн (Хошууд аймгийн хүн)-ий дэмжлэгийг авсан байна. Очирт Сэцэн хааны охин Ануг Галдан хатан болгон авч худ ургийг ойртуулагч хүүхэн эрдэнэ болгожээ. Галдан, Цэцэнг устгаад Зодовыг Хөх нуурын зүг зугтаалган өөрийн холбоотон агсан Алдар хошуучийг 1671 онд, Данзанг 1673 онд өөртөө нэгтгэн (газар нутаг харъяат ардын нь хамт) авмагц Хадам аав Очирт Сэцэн, авга ах Цөкүр нь Галдангаас болгоомжлохдоо түүнийг айлган сүрдүүлэх зорилгоор Галдангийн захиргаанд орсон зарим аймгийг довтлон булаан авчээ. 1675 онд хадам аав түүний хүү Лувсангомборавдан нар шинээр хуйвалдаан зохион байгуулж байгааг Галдан мэдэж өрсөн цохилт өгсөнд Очирт Сэцэн, Жултаст (Казахт) зугтахад хөөн барьж аваад Бортал гэдэг газар гөрөөчний хоёр отгийг захируулан суулгажээ. (Очирт Сэцэн 1680 онд нас барсан) Нөгөө авга ах нь Цөкурийг 1676 онд бут цохисноор Ойрадын газар нутаг олон аймаг Галдангийн мэдэлд орж тэрээр 1676 онд Ойрадын хаан ширээнд суужээ. 1679 онд Галдан хаанд Далай лам Бошигт цол хайрласан. XVI зууны эхэнд Ойрадын 40 хошуу нь 2 гар болж хуваагджээ. Чорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошууд Зүүнгар Ойрад болдог байв. Баруун гарын олонхи нь гадагш нүүгээд Зүүнгарынхан нь нутагтаа үлдсэн учраас Галдан улсаа Зүүнгарын хаант улс гэж нэрлэв. (Өмнөх түүх бичлэгт Зүүнгарыг Эрдэнэбаатар хунтайж байгуулсан гэж бичсэн байдаг). Галдан Зүүнгарын засаг захиргааны хуучин зохион байгуулалт болох хошуудыг эвдэж, хааны харьяатыг гал голомт гэсэн утгаар "отог", ноёдын харьяатыг "анги" гэдэг боллоо. Энэ нь ноёдын эрх мэдэл, эдийн засгийн хүчийг хязгаарласан арга хэмжээ байв. Галдан “захиа зарлиг” гаргаж засаг захиргаа хот айл, арван, хорин, дөчин отог гэж хувааж харьяат ардууд нэг отгоос нөгөөд дураараа шилжихийг зогсоов. Отгийн захирагчийг “Зайсан”, Дөчиний захирагчийг “Дэмч” гэдэг байв. Зарга шүүх, маргаан таслах явдлыг чангатгажээ. Зарга буруу хагалбал, зарчийг огцруулдаг болгов. 1654 оноос өмнөх буюу эцгийн үеийн өр төлбөрийг хүчингүй болгов. Галдан Зүүнгарт анх удаа зоос цутгуулсан юм. Бурхны шашны сүм хийдүүдийн жас байгуулсан юм. Оргодол босгуул этгээдийг барьж өгсөн хүнд түүний мал хөрөнгөөс урамшуулал болгон өгөх журам тогтоосон байна. Галдан Тод, Дөрвөлжин, Түвд үсэгтэй алтан тамга гуравтай байжээ. Хаанаас дооших албаны хүмүүст мөнгө, зэс, төмөр, цагаан тугалган тамга өгч зиндаалдаг болсон байна. Ногоон буюу Алаг өнгөтэй туг хэрэглэж байв. Галдан Манж гүрэнтэй хөрш улсын хувьд худалдаа хийж эрх тэгш харилцаж байх хүсэлт тавьж байсан боловч Энх-Амгалан хаан Өөлд аймаг (Ойрадыг хэлж байна)-т Очирт хан, Аблай ноён, Галдан тайж гэж л байсан, ер бошигт хаан гэж явсан газаргүй хэмээн Галданг ихэд дорд үзсэн хариу өгч байжээ. Гэвч Галдан Бээжинд ирж жил бүр элч илгээж олон мянган хасгаар өргөн хэрэглээний зүйлээ тээвэрлэж авдаг байв. Гэтэл 1683 онд Манж нар Ойрадын 200-гаас илүү хүнтэй элчийг цагаан хэрмийн хаалгаар оруулахыг хориглов. Галдан Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж худалдааны замд ноёрхох, цэрэг зэвсгийн чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Зүүнгарт амьдарч агсан Орос, Швед гаралтай уран дархануудаар галт зэвсэг, хуяг, дуулга, жад, илд хийлгэж Буучин отгийг 1000 өрхтэйгээр байгуулжээ. Эмгэнэлт төгсгөлМанжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийдэн, 1 сая илүү тоологдож байсан хүн амтай байсан тус хаант улсын баатарлаг ард тvмнийг дэлхийд томоохонд тооцогдох, хүн тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт бузар-яргалалаар (геноцид) үгүй хийж, толгой дараалан хядсанаас огт хүнгүй газар болсон ба хожим дагаар орсон Уйгар,Казах,Киргизүүдэд шагнан олгосон ба амьд үлдсэн цөөн ойрад-монгол хүмүүс Ижил мөрөн дэх торгууд-халимагууд руу зугтан очжээ. Энэ үеийн түүхээс эхлэн Хятадууд энэхүү бүс нутггийг өөрийн газар хэмээн зүтгэх болжээ. Уг шалтгаан нь Хятадын эртний Күнзийн үзэл баримтлалаар нарт тэнгэр доорхи Нангиад хүний хөл хүрсэн газар болгон (аянчид, элч төлөөлөгч, худалдаачид) Дундад улсынх байх ёстой гэсэн атгаг санаанаас үүдэлтэй юм. Тэрхүү шившигт гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд хижиг, тахал дэлгэрч хүн ам нь хиарсан гэж Манжийн түүхчид бичиж үлдээснийг Хятадын эдүгээ цагийн түүхчид тодорхой зорилгын үүднээс энэ хэсгийн бусад хэл дээрхи хэсэгт оруулсан байгааг уншигч та бүхэн анхаараарай,админаас хүсэхэд энэ өгүүлбэрийг хасахгүй байхыг хүсье.
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |